Нийтийн тээвэрт 350 жолооч хэрэгтэй байна

2-р сарын 1, 2024 - 13:33
11 сарын өмнө
 0  59
Нийтийн тээвэрт 350 жолооч хэрэгтэй байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад цаашид олон талт үе шаттай арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг хэлэв. Тэрээр "Тэгш, сондгой хязгаарлалтыг зогсоосноор түгжрэл нэмэгдэж, нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжирнэ. Цаашид урт хугацааны шийдэл нь метро, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл байх юм. Нийслэлд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400 мянга нь хөдөлгөөнд оролцоход тэг зогсоход хүрч байгаа.

Түгжрэлийг бууруулах олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Автобусны тоог нэмснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Тухайлбал, 350 гаруй жолооч дутагдалтай байна.  Бүх асуудлыг нэг дор өргөс авсан мэт шийдэх боломж байхгүй. Гэхдээ эдгээр асуудлыг дунд, богино хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа" гэсэн юм.

Share:
59

like

dislike

love

funny

angry

sad

wow