Нийтийн байранд гал гарч, 14 хүний амь насыг аварчээ
Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын 44 дүгээр гудамжинд нийтийн байранд гал гарч байна гэх дуудлага мэдээлэл ОБЕГ-т гуравдугаар сарын 11-ний өдрийн 18:53 цагт бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ.