Нийслэлийн 58 дугаар сургуулийн тавдугаар ангийнхан дунд салхин цэцэг өвчны тохиолдол гарчээ

10-р сарын 21, 2024 - 09:56
2 сарын өмнө
 0  34
Нийслэлийн 58  дугаар сургуулийн тавдугаар ангийнхан дунд салхин цэцэг өвчны тохиолдол гарчээ

Нийслэлийн  58 дугаар сургуулийн тавдугаар ангийнхан дунд салхин цэцэг өвчны тохиолдол гарчээ. Иймд тавдугаар ангийнхныг өнөөдөр хичээллүүлэхгүй  өнжөөж байгаа юм байна. Гар, хөл, амны өвчин болон салхин цэцэг нь амьсгалын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Өөрөөр хэлбэл, агаар дусал болон ахуй хавьтлын замаар дамжин халдварладаг. Тийм учир сургуулийн захиргаа дээрх арга хэмжээг авсан бололтой. 

  • Салхин цэцэг өвчний нууц үеийн хугацаа 10-21 хоногийн урттай байдаг. 
  • Гар, хөл, амны өвчний нууц үеийн хугацаа дунжаар 3-4 хоног байдаг.
Халуурах, биеэр тууралт гарах, ядарч тамирдах зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг.
Вирусээр үүсгэгддэг цэврүүтэй, халууралттай халдварт өвчин учраас асаргаа, сувилгаа чухал. 
Иймд:
  • Хүүхдийг өдөр бүр усанд оруулах
  • Бага насны хүүхдийн хумсыг нь авах, биеийг нь маажуулахгүй байх
  • Гарын эрүүл ахуй сахих
  • Бүлээн шингэн зүйл ойрхон уух
  • Дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх 
  • Шүдний сойз, уруулын будаг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Салхин цэцэг болон гар, хөл, амны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол гараа угаах шаардлагатай аж.
Share:
34

like

dislike

love

funny

angry

sad

wow