"Найз бүсгүйгээ хөнөөсөн этгээд цогцсыг нохойд хаяж өгсөн гэх мэдээлэл одоогоор нотлогдох боломжгүй, шалгаж байна"

2-р сарын 26, 2024 - 16:26
10 сарын өмнө
 0  149
"Найз бүсгүйгээ хөнөөсөн этгээд цогцсыг нохойд хаяж өгсөн гэх мэдээлэл одоогоор нотлогдох боломжгүй, шалгаж байна"

"Найз бүсгүйгээ мөчилж хөнөөж, нохойгоо хооллосон" гэх мэдээлэл цацагджээ. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм.

ЦЕГ-ын ХМТ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг "Уг хэргийн прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг хүргэнэ. ХУД-ийн 13 дугаар хороо... дугаар гудамжны.. дугаар тоотод орших 47 настай иргэн Б гэх эрэгтэйтэй цуг амьдарч байсан Ц нь энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон. Тиймээс ар гэрийнхэн нь энэ сарын 21-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус тоотод оршин суух Б-гийн гэр болон тээврийн хэрэгслээс НҮБ-ын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвецийн жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодис илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Тиймээс уг иргэнийг энэ сарын 23-наас яллагдагчаар татаж, цагдан хорьж шалгаж байна.

Иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан Б нь олон тооны нохойтой байсан. Цахим орчинд мансуурсан этгээд хохирогчийн цогцсыг нохойд хаяж өгсөн гэх мэдээлэл гарч байгаа ч үүнийг нотлогдох боломжгүй. Шалгалтын ажил хийгдэж байна" гэлээ.

Share:
149

like

dislike

love

funny

angry

sad

wow