Нарны гүүрээс үсрэхийг завдсан 29 настай эрэгтэй согтуу байсан гэнэ
Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Нарны гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 07-ны өдрийн 16:53 цагт хүлээн авчээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход нэг залуу байсан байна. Тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Түүнийг иргэн Д гэдэг бөгөөд 29 настай юм байна. Согтуурсан үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг аврах тавцан ашиглан 17:18 цагт эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. хэргийг шалгаж байгаа юм байна.