Нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж, галч нь амиа алджээ

3-р сарын 1, 2024 - 08:02
10 сарын өмнө
 0  75
Нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж, галч нь амиа алджээ

Баянхонгор аймгийн төвд цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрснээс байшин нурж, галч нь нас барсан харамсалтай явдал болжээ.

Энэ талаар ОБЕГ-аас "Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз дөрөвдүгээр баг, 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн өртсөн тухай дуудлагыг өнөөдөр/2024.02.29/ 16:03 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй нэг давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж, уурын зуухны ээлжийн галч, 39 настай иргэн өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн" хэмээн мэдээллээ.

Иргэд, ААН-үүд гал түймрийн аюулаас байнга урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байхыг сэрэмжлүүллээ.

 

Share:
75

like

dislike

love

funny

angry

sad

wow