Монголын баг тамирчид арван медаль хүртлээ
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотноо зургаадугаар сарын 19-21нд “Барга цом”-ын аварга шалгаруулах олон улсын VI тэмцээн зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын 20 муж, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Монгол улсаас нийт 245 тамирчин оролцжээ.
Харин Монголын эрэгтэй баг тамирчид олимпын зургаан жингээс 3 алт, 2 хүрэл, эмэгтэйчүүд 2 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86кг-д Н.Батбилгүүн хүрэл медалийн эзэн болсоноор Монголын баг тамирчид уг тэмцээнийг арван медальтайгаар өндөрлүүлсэн байна.
Эрэгтэйчүүдийн төрөлд:
57кг
- Б.Мөнх-Эрдэнэ (Алтан медаль),
- П.Дашцэрэн (Хүрэл медаль)
65кг
- Н.Ганбаяр (Алтан медаль)
74кг
- Э.Тэмүүлэн (Алтан медаль)
86кг
- Н.Батбилгүүн (Хүрэл медаль)
Эмэгтэйчүүдийн төрөлд
53кг
- Н.Түмэндэмбэрэл (Мөнгөн медаль)
57кг
- Э.Сумъяа (Хүрэл медаль),
- Б.Энхтүвшин (Хүрэл медаль)
76кг
- З.Болортунгалаг (Мөнгөн медаль)
- Н.Загардулам (Хүрэл медаль)