Монголын бүжигчид гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ

10-р сарын 10, 2023 - 09:57
1 жил өмнө
 0  18
Монголын бүжигчид гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилттай оролцлоо.

Тэмцээний "Youth Team Hip Hop" төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Үүний араас Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг "Primary Team Hip Hop" болон "Primary Doubles Hip Hop" төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авчээ. 

Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ. 

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow