Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа

3-р сарын 14, 2024 - 09:26
9 сарын өмнө
 0  21
Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа

Монгол Улсын виз олгох журамд  өөрчлөлт оруулжээ. Ингэснээр Гадаадын Иргэн, Харьяатын Газраас 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдэж байгааг Засгийн газрын Хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлжээ.

2021 онд Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлж, 64 ангиллын виз олгох шийдвэр гарч байв.

Өнгөрсөн онд гадаадын 40,734 иргэнд Монгол Улсын зохих ангиллын виз олгожээ.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow