Монгол улсаас Грек улс руу шууд нислэгтэй болох хэлэлцээр байгууллаа

8-р сарын 24, 2023 - 13:16
1 жил өмнө
 0  18
Монгол улсаас Грек улс руу шууд нислэгтэй болох хэлэлцээр байгууллаа

2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас 34 улсыг чөлөөлөөд буй. Үүний нэг нь Грек улс юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр байгууллаа. Ингэснээр Грек улс руу шууд нислэгтэй болох боломжтой юм. Тодруулбал, Монгол Улсын иргэд Грект, Грекийн иргэд Монголд аялах боломжтой болно.

Хоёр тал иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна. Ийнхүү манай улс 42 дахь улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулав. 

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow