Монгол эмэгтэйд БНСУ-ын шүүх залилангийн хэргээр 4 жилийн хорих ял оноожээ

3-р сарын 7, 2024 - 13:14
8 сарын өмнө
 0
Монгол эмэгтэйд БНСУ-ын шүүх залилангийн хэргээр 4 жилийн хорих ял оноожээ

БНСУ-ын шүүх Монгол эмэгтэйд утасны мессежээр залилах хэрэгт оролцсон буруутай гэж үзэн 4 жилийн хорих ялаар шийтгэжээ.

 Сөүл хотын хойд дүүргийн шүүх залилан мэхэлсэн, албан бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч албан бичиг ашигласан гэх хэргээр 30 настай Б-д дөрвөн жил хориг ял өгсөн байна. Прокурорууд мөрдөн байцаалтын явцад Б нь утасны мессежээр залилдаг бүлгэмд мөнгө цуглуулах үүрэг гүйцэтгэдэг байсан аж. Тэдгээр этгээдүүд 9 хүнийг 268 сая воноор залилжээ. Утсаар залилан хийхдээ тэд “Гадаадаас авсан тансаг хүзүүний зүүлтийн 800 мянган воны төлбөрийг төлсөн. Одоо хүргэгдэж байгаа” гэх мэтээр хохирогчид руу мессеж илгээдэг байсан юм. Үүний дараа тус бүлгийн этгээд Санхүүгийн үйлчилгээний хорооны ажилтны дүр эсгэн хохирогчтой холбогдон “Таны дансыг гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн байна” хэмээж, хэргийн мөрдөн байцаалтад хамтран ажиллахын тулд их хэмжээний мөнгө өг гэж шаардан залилдаг. Монгол Улсын иргэн Б нь Санхүүгийн хяналтын албаны ажилтан төдийгүй Сөүлийн өмнөд дүүргийн прокурорын газрын прокурор, Улсын дээд прокурорын газрын прокурор, Сөүлийн төв дүүргийн прокурорын газрын албан тушаалтны дүр эсгэж хохирогчдоос мөнгө авчээ.

Share:
212

like

dislike

love

funny

angry

sad

wow