Мэнэнгийн талд гарсан түймэрийг унтрааж чадаагүй байна

3-р сарын 27, 2024 - 20:10
9 сарын өмнө
 0  45
Мэнэнгийн талд гарсан  түймэрийг унтрааж чадаагүй байна

Дорнод аймгийн Матад сумын тавдугаар багийн нутаг Мэнэнгийн талд түймэр гарчээ. Уг түймэр өдрийн 12 цагаас асаж эхэлсэн бөгөөд шалтгаан, нөхцөл одоогоор тодорхой болоогүй байна. Мөн түймэр унтраах баг шатахуунгүйн улмаас хүрч, ажиллаж чадахгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Түймэр өчигдөр өдрийн 12 цагт гарсан байна. Орон нутгийнхан  шатахуунгүй  учир байсан түлшээрээ 10 хүнтэй баг тухайн цэгт ажиллахаар явжээ. Тэнд Мэнэнгийн отръяд, Халх голын онцгой байдлын газар, Отрын штаб зэргээс бүрдсэн 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй гал унтраах баг ажиллаж байгаа юм байна. Салхи ихтэй тул унтраахад бэрхшээлтэй байгаа аж. 

Share:
45

like

dislike

love

funny

angry

sad

wow