М.Бадарчийн Улсын арслан цолыг хурааж, М.Бадарчид унасан бөхчүүдийн цолыг нөхөн олгох ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

6-р сарын 14, 2024 - 12:28
6 сарын өмнө
 0  69
М.Бадарчийн Улсын арслан цолыг хурааж, М.Бадарчид унасан бөхчүүдийн цолыг нөхөн олгох ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, М.Бадарч Улсын арслан цол хүртсэн.


АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан баг допингийн шинжилгээ авахад, S1 төрлийн допингийн бодис илэрсэн нь тогтоогдсон. М.Бадарчийг допинг хэрэглэсэн нь үнэн гэж арбитрын шүүх тогтоосон. Тэгвэл М.Бадарчийн Улсын арслан цолыг хурааж, М.Бадарчид унасан бөхчүүдийн цолыг нөхөн олгох ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.

Ингэснээр

 • Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин

• Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,

• Улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,

• Улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгож, аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг нэмэхээр болоод байна.


Share:
69

like

dislike

love

funny

angry

sad

wow