М.Бадарч: Үндэсний их баяр наадмын тавын даваанд даваагаа наймаалцвал 800 сая төгрөг өгье гэсэн санал тавьсан

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр өглөө 10.00 цагт үргэлжилсэн хэвээрээ байна. М.Бадарч шүүх хуралд үдээс хойшхи завсарлагааны дараа өөрөө ирсэн бөгөөд хуралд оролцогчдын асуултанд хариулт өгч байна. Тэрбээр "Би Монадаг хардаж байна" хэмээн хэрэглэсэн бодисынхоо талаар тайлбар хийжээ. Мөн түүний төлөөлөгчөөр Шижирбат оролцож байгаа юм. Энэ үеэр М.Бадарч "Үндэсний их баяр наадмын тавын даваанд даваагаа наймаалцвал 800 сая төгрөг өгье гэсэн санал тавьсан. Солонгосын лаборатори цааш нэвтрүүлэхгүй байсан. Зөвхөн А сорьж, В сорьцын шинжилгээ байгаа шүү л гэж хэлсэн. Тэр сорьцын шилэн дээрх тоо таны хэлж байгаа тоо мөн байсан. Эндээс лацадсан нь мөн байсан. Тамирчин хүн юу хэрэглэх үгүй гээ мэднэ. Би допингийн төрлийн бодис хэрэглээгүй учир мэдэхээр энд сууж байна" гэлээ.






