Лифтэнд зодуулсан хохирогч өөрөө цагдаагийн байгууллагад хандаж бичлэгийг олон нийтэд ил болгожээ

4-р сарын 10, 2023 - 09:43
2 жил өмнө
 0  232
Лифтэнд зодуулсан хохирогч өөрөө цагдаагийн байгууллагад хандаж бичлэгийг олон нийтэд ил болгожээ

Амралтын өдрүүдэд цахим хуудаст лифтэнд олуулаа суулаа гэх шаардлага тавьсан эмэгтэйг бүлэглэн зодсон хэргийн бичлэг тавигдсан. Энэ талаарх бичлэг гарсны дараа цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай эхлүүлж, буруутай этгээдүүдийг олж тогтоосон байна. Одоогоор тус хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд гэм буруу, хариуцлагын асуудал яригдаж эхлээгүй гэлээ. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр "Хохирогчийн гэмтлийн зэргийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилсон. Дөрөвдүгээр сарын 8-ны 10:36 цагт лифтэнд олуулаа суулаа гэх шаардлага тавьсаны төлөө зодууллаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн У нь охидод лифтэнд олуулаа суулаа гэх шаардлага тавихад дөрвөн охин бүлэглэж биед нь халдсан. улмаар зугтсан болохыг тогтоож тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна" гэв. 

 Одоогоор хэрэг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учраас ямар хариуцлага хүлээх нь шалгалтын дараа тодорхой болох аж. Бүлэглэн танхайрсан хэргийн талаар хохирогч өөрөө хуулийн байгууллагад хандаж, хяналтын камерын бичлэгийг нийтэд нээлттэй болгосон байна.

Share:
232

like

dislike

love

funny

angry

sad

wow