ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханыг ажлаас нь халжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар 2021 оны есдүгэээр сарын 9-нд томилж байв. Ц.Билэгтсайхан нь Улсын II төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан, халдварт өвчний тархвар судлаач мэргэжилтэй.Түүнийг ямар учраас чөдлөөлсөн нь тодорхойгүй байна. ХӨСҮТ тодруулахад энэ талаар албан ёсны тайлбар өгөх байх хэмээж байв.