Хөлбөмбөг тоглож байсан тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, мэсээр гэмтээжээ

5-р сарын 31, 2024 - 18:09
7 сарын өмнө
 0  81
Хөлбөмбөг тоглож байсан тавдугаар ангийн  хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, мэсээр гэмтээжээ

Тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, мэсээр гэмтээсэн үйлдэл энэ сарын 28-ны өдөр гарчээ.  БЗД-ийн дөрөвдүгээр хорооны нутагт хөлбөмөгийн талбайд хүүхдүүд тоглох үед үл ойлголцож биенээ иртэй зүйлээр гэмтээсэн байна. Цагдаагийн байгууллага хяналт шалгалтыг хийж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллага хохирогч хүүхдийг эмчилж байгаа аж.

Анх Нийслэлийн 30 дугаар сургуулийн тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож хутгалсан байна" гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд тархсан юм.

Болсон явдлыг нягталбал, нийслэлийн 30, 97-р сургуулийн тавдугаар ангийн сурагчид энэ сарын 29-нд бүлэглэн зодолдсон байна. Энэ үеэр хүүхдүүд нэгнээ мэсээр гэмтээсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс дээр шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр зодоон болох үеэр арваад сурагч байсан. Мөн хутга биш хайчаар гэмтээсэн байж болзошгүй хэмээн эх сурвалж хэлж байна.

Share:
81

like

dislike

love

funny

angry

sad

wow