Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 27 шүүгдэгчийг цагаатгажээ
Хөгжлийн банкны 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх 14 хоногийн хугацаанд үргэлжилж, шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргасан байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Үйл баримтыг нь батлаагүй" гэсэн юм. Энэ 27 цагаатгагдсан хүн нь УИХ-ын гишүүн, газрын дарга, дэд дарга гэх мэт бүгд эрх мэдэл бүхий хүмүүс ийн уснаас хуурай, сугарч гарч буй бололтой. Сүр дуулиантай эхлэж, авлига хээл хахуулиас ангижирна хэмээн хүчтэй дуутай эхэлсэн Хөгжлийн банкны хэрэг ийн шийдэгдэв.