Хүйтнээс болж хээрийн шувууд дулаацах газар бараадан хорогдох болжээ
Сибирийн хүйтэн агаар Монгол Улсын нутагт орж ирснээс үүдэн шөнөдөө -45 хэмд хүрч хүйтэрч байна. Хөдөө орон нутагт зудын эрэсдэлтэй аймаг сумдын тоо нэмэгдсээр байна.
Харин Улаанбаатар хотод хөрсөн дээр 45 хэм хүрч хүйтэрч буй учир халтиргаа гулгаа ихсэж, нийслэл цас хайлуулахаар давс цацаад нэмэргүй байгаа талаар Нийслэлийн тодорхой албан тушаалтнууд мэдэгдээд байгаа. Тэгвэл хөдөө орон нутагт хээрийн шувууд дулаацахаар нөмөр бараадаж буй мэдээлэл гарах болов.Тухайлбал машин асаахаар тен тавих үед хээрийн шувууд ирж дулаацах явдал их гарах болсон байна. Хөгшчүүлийн ярьж буйгаар энэ нь айхтар хүйтэн байгааг илтгэдэг гэнэ.