Хуурамч дуудлага өгсөн иргэнийг 50 мянган төгрөгөөр торголоо
Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Уржигдар 2 залуу ирээд 200.000 төгрөг өгье гээд Ардын Намд сонгуулийн санал өгөөрэй гэсэн иргэний үнэмлэх авсан. Тухайн залуу “....” улсын дугаартай, хар өнгийн “Соната 3” маркийн машинтай байсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Гуравдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б.Ч-нь цагдаагийн байгууллагад “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” үйлдэл тогтоогдсон байна. Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.