Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хауснуудад орсон хулгайч сейф авч явсан уу
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хос хауснуудад хулгай орсон. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас дээрх хауснуудад үзлэг хийж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Хаусанд халдсан хулгайчид эд хөрөнгө, хогшил аваагүй гэнэ. Харин хоёр хауст байсан сейф буюу төмөр шүүгээг гэрээс нь авч явсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Хулгайчид гурван төмөр шүүгээ авч явсан гэнэ. Хауст халдлага гарахад хяналтын камер ажиллаагүй байсан бололтой. Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Энэ хэргийн талаар хадлагад өртсөн хаусны эзэд олон нийтэд мэдээлэл өгөхгүй байхыг хүссэн. Иймд бид ямар нэгэн мэдээлэл задруулах боломжгүй. Юу алдагдсанг хэлэх боломжгүй” гэсэн юм. Харин өөр нэг эх сурвалжаас тодруулахад ийм хариулт өгөв.
-Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийнд хулгайч сейф авсан гэх юм. Энэ үнэн үү?
-Тийм явдал болсон.
-Хулгайчдыг олсон уу?
-Энэ хэргийг шалгаж байна.
-Сэйфинд юу байсан юм бол?
-Мэдээж иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ хадгалахгүй шүү дээ.Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Юутай ч энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар өгөөгүй байгаа.