"Хунт нуур" балетыг анх удаа 32 хунтайгаар тайзнаа тоглоно

2-р сарын 6, 2023 - 16:29
2 жил өмнө
 0  10
"Хунт нуур" балетыг  анх удаа 32 хунтайгаар тайзнаа тоглоно

  "Хунт нуур" балетыг анх удаа  32 хунтайгаар дэглэн олны хүртэл болгох гэж байна. Тоглолт хоёрдугаар сарын 13, 14-нд болох юм.  Гол дүрүүдийг хэн бүтээх болон тасалбараа хэзээ борлуулж эхлэх зэрэг мэдээллээ олон нийтийн сүлжээн удахгүй  түгээх юм байна.  Дэлхийн сонгодог бүтээл болох "Хунт нуур" балет Монголын тайзнаа анх 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулуун, балетмейстер Ардын жүжигчин,Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагвын дэглэлтээр тоглогдож байсан түүхтэй.

Хамгийн анхны Одетта, Одиллягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Гавъяат жүжигчин Э.Оюунбат, алиа салбадын дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар бүтээж байжээ.

Ташрамд дурдахад, 1895 оны нэгдүгээр сард домогт “Хунт нуур” балетыг П.И.Чайковскийн хөгжмөөр Мариинскийн театрын тайзнаа анх тоглосон юм. Энэ удаагийнх 32 хунтайгаар дэглэгдэж буй бөгөөд олны анхаарлыг зүй ёсоор татах бололтой. Сонгодог урлаг сонирхогчдын хувьд багагүй хүлээлт бий болоод буй гэнэ.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow