Ховд аймагт болсон хурдан морьдын уралдааныг хүүхдийн эрх зөрчсөн үндэслэлээр шалгана

2-р сарын 26, 2024 - 16:08
1 жил өмнө
 0  43
Ховд аймагт  болсон хурдан морьдын уралдааныг хүүхдийн эрх зөрчсөн үндэслэлээр шалгана

Хоёрдугаар сарын 17-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт гурван насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гарсан. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан байна. Улмаар хоёрдугаар сарын 20-нд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлжээ. 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон хуультай. 

Share:
43

like

dislike

love

funny

angry

sad

wow