Хорих ангиас оргоод олдоогүй байсан хоригдлыг өнгөрсөн шөнө олж, баривчилжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоёр хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлсэн юм. Шуурхай ажиллагаагаар нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан бөгөөд Г-г эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө олж баривчиллаа.
Түүнтэй хамт оргосон нэг хоригдлыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчилсан юм.