Х.Нямбаатар Улаанбаатар хотын гурван байршилд хөрсний ус соруулах насос байршуулна гэв

2-р сарын 15, 2024 - 18:39
10 сарын өмнө
 0  19
Х.Нямбаатар Улаанбаатар хотын гурван байршилд хөрсний ус соруулах насос байршуулна гэв

Улаанбаатар хотын гурван байршилд хөрсний ус соруулах насос байрлуулах шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа. 

Тэрээр" Баруун дөрвөн замаас Хархорин хүртэлх зайд хөрсний ус зайлуулах насосыг 1987 онд Югославын мэргэжилтнүүд тавьж өгсөн. Энэ насос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Одоо бидний тооцоолж байгаагаар Улаанбаатар хотын хойд, урд, баруун, зүүн талд тус тус хөрсний ус зайлуулах насос байрлуулахаар Усны барилга байгууламжийн албаныхан тооцоо судалгаа хийж байна. Ийнхүү удахгүй НОК-т танилцуулах шийдвэр гарсан. Бараг хоёр сая орчим хүн амтай болсон Улаанбаатар хотод голуудын усыг тохируулдаг гадаргын усан сангийн нэг ч тохируулга байхгүй. Сэлбэ голын хэдэн хаалтууд л байгаа.

Гадаргын усан санг ашиглах замаар Туул, Сэлбэ голын усыг тохируулдаг тохируулга бүхий таван усан сан байгуулах Техник эдийн засгийн үндэслэл 1987 онд боловсруулсан. Энэ дагуу Туул голыг Тэрэлжээс нааш таван газарт боож, голын ус тохируулж, улмаар тохируулсан усан сангаас Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг хангах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цаашид хийхээр төлөвлөж байна. Голын мөс цохиж, зөөдөг, шороо овоолж далангаа хамгаалдаг нөхцөл байдалтай бид удаан явах боломжгүй. Иймд цаашид инженерийн шийдлүүдээр асуудлыг шийднэ" гэлээ.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow