Х.Нямбаатар: 2009 оноос хойших автобусны худалдан авалтуудыг АТГ-т шалгуулна
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар болж байгаа талаараа мэдээлэл хийж байна.
Тэрбээр "2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийгджээ. 2009 онд БНСУ-ын “Daewoo” компанийн 400 автобусаар парк шинэчлэлт хийсэн байна.
Нээлттэй тендер сонгон шалгаруулалтгүй авсан энэхүү 400 автобусыг нийслэлийн өмчид бүртгэлгүй ААН-үүдэд өмчлүүлсэн байна. 35.6 тэрбум төгрөгийн автобуснуудыг шууд ААН-үүдэд өгсөн байна. Дээрх ААН-үүд улсад төлөлт хийгдээгүй. Одоогоор Улсын төсөв 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Дараа нь багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэчлэлтийг хийхийн тулд 2015 онд угсраа цэнхэр автобусууд мөн шууд гэрээний аркаар 9,9 тэрбумаар худалдан авсан. Үүнээс 2 автобусыг шууд акталсан. Үйлдвэрлэлээс гараад 2-3 жилийн дараа ашиглалтын шаардлага хангахгүй гээд акталсан. Мөн 2015 онд дунд оврын 30 автобус авсан. Нэг бүрийн үнэ 130 сая төгрөг. 2015 онд экобус гэдэг автобусыг нэр бүрийг 2сая төгрөгөөр нийт 5,5 тэрбум төгрөгөөр шууд гэрээний аргаар авсан байна. Харамсалтай эдгээр 20 автобус актлагдсан. Үүний дараа Монбус-30 гэдэг автобусыг нэг бүрийг 470 сая төгрөгөөр худалдан авсан. Нэг жилийн дараа актлагдсан.
Дараа нь тарлебус 2010 онд 475-520 саяар 30 ширхэгийг авсан. Ашиглагдахгүй болсон. Дараа нь 2020 онд БНХАУ-ын Юнлонг компанийн цахилгаан автобусыг туршилт хэлбээр авч өнөөдрийг хүртэл авч ашиглаж байгаа. Дараагийн дугаар улаан автобусыг 271 сая төгрөгөөр авсан. Давхар цахилгаан автобусыг 776 сая төгрөгийн үнэтэй 10 автобус, сүүлд улаан автобусыг 275 сая төгрөгөөр 122 автобус авсан байна. 2023 онд 625 сая төгрөгөөр цахилгаан автобус авсан. Хүүхдийн шар автобусыг 2020 онд 307 сая төгрөгөөр 75 ширхгийг авсан" гэлээ.