Хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай охиныг эсэн мэнд олжээ
Хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон 13 настай охиныг дөнгөж сая эсэн мэнд олсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Эрлийн ажиллагааг зогсоосон байна. Жич:
Өсвөр насны дөрвөн хүүхэд сураггүй болсон тухай мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. Тэгвэл 7-14 насны дөрвөн хүүхдийг гурвыг нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бол 13 настай С.Э охиныг олоогүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая 13 настай С.Э охиныг эсэн мэнд олсон байна. Охин гэрээсээ дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хичээлдээ явна гэж гараад сураггүй болсон байсан бөгөөд гурван хоногийн дараа охиныг олжээ.