Хэргийн сэжигтэн байж болзошгүй хоёр хүн задлан шинжилгээний багт орчихсон байна гэв

9-р сарын 22, 2023 - 12:22
1 жил өмнө
 0  73
Хэргийн сэжигтэн байж болзошгүй хоёр хүн задлан шинжилгээний багт орчихсон байна гэв

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор асан Г.Ганжаргалын амь насаа алдсан хэрэгтэй холбоотой ар гэрийнх нь зүгээс мэдээлэл хийлээ. Уг хэрэг өнгөрсөн оны долоодугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө болсон байдаг. Түүнд хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Гурав дахь удаагаа задлан шинжилгээ хийх шийдвэр 05 дугаар 30 нд гарсан. Уг задлан шинжилгээний багт тухайн хэрэгт холбоотой хамт байсан эмч нар оролцож байгаад ар гэрийнхний зүгээс эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ. Талийгаачийн эхнэр: "Манай гэр бүлийн зүгээс уг задлан шинжилгээнд Нүүр ам судлалын салбар зөвлөлийг оруулж өгөхгүй байхыг маш олон удаа шаардаж, гуйсан. Гэтэл нөхрийн минь гурав дахь задлан шинжилгээнд хэрэг болох үед хамт байсан Нүүр ам судлалын захирал Б.Батбаяр болон Нүүр ам согог заслын тэнхимийн эрхлэгч н.Гантөмөр гэх хүмүүс салбар зөвлөлд орчихсон байгаа юм. Хавтаст хэргийн материалыг Нүүр ам судлалын төвд өгөх гээд байна. Энэ бол 100 хувь хувийн ашиг сонирхол орсон байна гэж үзэж байна. Гурав дахь шатны шинжээчийн дүн үнэн зөв бодитой гарах эсэх нь үнэхээр эргэлзээтэй болчихоод байна. Шүүх эмнэлгийн зүгээс гурав дахь шатны шинжилгээн дээр ямар ч хамааралгүй олон салбар зөвлөлийг оруулах гээд байна. Талийгаач 100 хувь гэмтлийн шалтгаантай нас баралт байсан. Яагаад заавал яаралтай тусламж, дотрийн анагаах ухааныг оруулаад байгаа юм. Мөн дээрээс нь нүүр ам судлалын зөвлөлийг оруулах гэж байгаад үнэхээр гайхаж байна. Би нөхрөө архи уугаад тэр өндрөөс нисээд үхчихсэн гэж хэзээ ч бодохгүй байна. Дүгнэлтээр биеийн дэх архины хэмжээ өчүүхэн л гэж гарсан гэсэн. Бусад хүмүүс ч гэсэн ухаангүй согтуу хүн ч байсан тэр тагтнаас унах боломжгүй гэдгийг хэлдэг.  Өмнөх шинжээчид гадны нөлөөтэй ч гээд байгаа юм шиг, үгүй гээд байгаа ч юм шиг тодорхойгүй хариу өгч байсан. Дүгнэлт гаргаж байгаа эмч нар үүн дээр анхаарч ажиллаасай. Тогтоолд тавигдсан асуултуудад тойруу биш тодорхой хариулт авмаар байна" гэв. 

Share:
73

like

dislike

love

funny

angry

sad

wow