Хар тамхи хэрэглэсэн хүүхэд амиа алджээ
Цагдан хорих ангид хар тамхины хэрэгт холбогдсон өсвөр насныхан буюу залуус олноор шалгуулж байгаа гэх мэдээлэл ч бий. Түүнээс гадна хар тамхи хэрэглээд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Тодруулбал, ийм төрлийн гэмт хэргийн улмаас өнгөрсөн 2022 онд есөн хүн амиа алджээ. Тэдгээрийн дотор сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл хэрэглэж байгаад хоёр гараа тайруулсан өсвөр насны хүүхэд амиа алджээ.Манай улсын нутаг дэвсгэрт сүүлийн долоон жилийн хугацаанд мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой 1524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1945 хүн холбогдсон байна.