''Хүннүгийн язгууртны түүхэн дурсгалт газар''-т дурсгалын хөшөө босгожээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Унгарын улсын элчин сайдын яам, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран түүх соёлын дурсгалт газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар гадаад дотоодын жуулчдын зорин очих газрыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Бэлхийн аманд байрлах “Хүннүгийн язгууртны булш” тохижилтын ажлыг хүлээн авахад бэлэн болоод байна.
Өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 16 -ны өдөр тус түүхэн дурсгалт газарт Унгарын улсын элчин сайдын яамнаас “Атиллагийн багана” буюу хамтарсан экспедицийн малтлагыг мөнхжүүлсэн “Дурсгалын хөшөөг” сүндэрлүүллээ.