Japan Airlines компанийн нисэх онгоц шатаж, 367 зорчигчийг нүүлгэн шилжүүллээ

1-р сарын 2, 2024 - 18:50
12 сарын өмнө
 0  112
Japan Airlines компанийн нисэх онгоц шатаж, 367 зорчигчийг нүүлгэн шилжүүллээ

Японы нийслэл Токио хотын Ханеда нисэх буудал дээр Japan Airlines компанийн онгоц шатаж, шуурхай албаныхан галыг унтраахаар ажилласан ч онгоц бүрэн шатжээ. Тухайн онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөний улмаас шатсан гэсэн мэдээлэл гарч байна. Зорчигч тээврийн онгоцны 379 зорчигч, хөлгийн багийн бүрэлдэхүүнийг бүгдийг нүүлгэн шилжүүлсэн бол эргийн хамгаалалтын онгоцны нэг гишүүн авдрагдсан, харин 5 гишүүн сураггүй байгаа аж.

 Japan Airlines компанийн зорчигч тээврийн нисэх онгоц галд автав. Зорчигчдыг хийлдэг гулсуур ашиглан онгоцноос нүүлгэн шилжүүлж буй дүрсийг NHK суваг харуулсан байна. Нийт 367 зорчигчийг эсэн мэнд нүүлгэн шилжүүлснийг сүүлд мэдээлжээ.Гал сөнөөгчид ослын газарт ажиллаж байгаа ч онгоц бүхэлдээ шатаж дууссан байна.Хоккайдо арлаас хөөрсөн онгоц орон нутгийн цагаар 17:47 цагт Ханеда буудалд газардахынхаа өмнө Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой шүргэлцсэнээс гал гарсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Онгоцонд 367 зорчигчоос гадна нислэгийн багийн 12 гишүүн явсныг Japan Airlines компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.Эргийн хамгаалалтын онгоцны багийн таван гишүүн яасан талаар мэдээлэл ирээгүй байгаа юм.

 

Share:
112

like

dislike

love

funny

angry

sad

wow