Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони: "Бүс ба зам" санаачилгаас илүү Хятадтай хүчтэй түншлэх нь чухал

9-р сарын 11, 2023 - 08:29
1 жил өмнө
 0  25
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони: "Бүс ба зам" санаачилгаас илүү Хятадтай хүчтэй түншлэх нь чухал

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони Шинэ Делид болсон "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх талаар ярилцжээ.

Уулзалтын үеэр хоёр улсын ерөнхий сайд нар хоёр талын болон олон улсын чухал асуудлаар Ром, Бээжингийн яриа хэлэлцээг бэхжүүлж, гүнзгийрүүлэх нийтлэг хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ гэж Ройтерс мэдээллээ.

Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Италиулс“Бүс ба Зам” санаачлагаас гарч, оронд нь Хятадтай 2004 онд анх гарын үсэг зурсан эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх стратегийн түншлэлийн хэлэлцээрийг сэргээхийг эрмэлзэнэ гэж мэдээлэв.

Итали нь Хятад болон Барууныг холбосон хуучин Торгоны зам дээр суурилсан дэлхийн худалдаа, дэд бүтцийн төлөвлөгөө болох Бүс ба Зам санаачлагад нэгдсэн цорын ганц барууны улс юм.

 

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow