Иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж бичлэгийг зурагтаараа үзэж буй иргэд салаавч, дунд хуруу гаргаж дургүйцлээ илэрхийлсэн аж. Өнгөрсөн шинэ жилээр ч зарим иргэд энэ мэт байдлаар үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Харин энэ жил нэгэн гэр бүлийн гишүүд өөрсдийн үзэл бодлоо ийн илэрхийлж, цагдаагийн байгууллага тэднийг шалгаж, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Ингэхдээ ЦЕГ-аас,
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм. Иймд олон нийтийн цахим сүлжээнд зүй бус бүдүүлэг үйлдлээр хандалт авах, учир мэдэхгүй хүүхдүүдийг оролцуулсан бичлэг цахим орчинд нийтлэх үйлдлийг дэмжихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна, гэжээ.
Гэвч үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг торгож буй үйлдэл нь олны дургүйцлийг төрүүлж байгаа бөгөөд нийгмийн сүлжээнд энэ явдлыг иргэд өөрст өөрсдийнхөөрөө шүүмжилж буй юм.