Их Британийн тайз, дэлгэцийн алдарт жүжигчин Альбус Дамблдор таалал төгсчээ
“Харри Поттер” кинонд тоглосон жүжигчин Сэр Майкл Гамбон уушгины хатгалгааны улмаас 82 насандаа эмнэлэгт нас барлаа. Их Британийн тайз, дэлгэцийн алдарт жүжигчин 60 жилийн карьераа Сэр Лоренс Оливьетэй хамтран эхлүүлж, Ж.К.Роулингийн зохиолоос сэдэвлэсэн Харри Поттер найман ангит цувралын зургаад нь Альбус Дамблдорын дүрээр бага насны үзэгчдийн хайрыг татсан юм.
“Харри Поттер” кинонд Люсиус Малфойн дүрд тоглосон Жейсон Исаакс твиттер хуудсандаа “Гайхамшигт Майкл Гамбон нас барлаа. Би Майклаас жүжиглэх чадвар ямар байдгийг “The Singing Detective” киноноос олж мэдсэн. Тэрээр нарийн төвөгтэй, эмзэг, туйлын хүн чанартай нэгэн байв. Поттерын кинонд тоглоход хамгийн их сэтгэл хөдөлсөн зүйл бол тэр миний нэрийг мэдэж, айдасгүй, хошин мэдрэмжээ надтай хуваалцсан явдал байв” гэжээ.Дамблдорын хувьд тэрбээр Ирланд жүжигчин Ричард Харрисыг нас барсны дараа тус дүрд тоглосныхоо дараа дэлхийд алдартай болсон. Сэр Майкл Хогвартсын захирлын дүрд тоглосон нь сая сая шүтэн бишрэгчдийг татсан.
Ричард Харрисын хүү Жаред дурсахдаа, "Тэр бол гайхалтай жүжигчин. Би түүнийг тайзан дээр хэд хэдэн удаа харсан. Тэр миний дурсамжинд мартагдахааргүй үлдсэн. Тэр Дамблдорыг ааваас минь авсан нь Брандог гүйцэж түрүүлж, аавын минь хайртай дүр болсон” гэжээ.