Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгсөн хэмээн АТГ-аас саатуулжээ

11-р сарын 6, 2023 - 16:51
1 жил өмнө
 0  393
Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгсөн хэмээн  АТГ-аас саатуулжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт  санхүүжилт өгч байсан МАН-аас НИТХ-д төлөөлөгч Г.Төмөрбаатарыг АТГ-аас хойшлуулашгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай өчигдөр саатуулжээ. Тодруулбал, Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн арав дугаар сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. Тэрбээр уг мөнгөн гуйвуулгаа Голомт банкаар дамжуулж хийсэн нь тогтоогдсон бөгөөд авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж буй этгээдийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг ийнхүү шалгаж эхэлжээ.

Г.Төмөрбаатар нь 2011-2012 онд "Автобус НЭГ" ОНӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм."Эрдэнэт" үйлдвэр болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгагдаж улмаар АНУ гарсан Ч.Сайханбилэгийг авч ирнэ хэмээн манай  хууль хяналтынхан ярьдаг. Тус улсад амьдрах эрх авсан хүнийг тухайн улс зүгээр манайд өгөхгүй нь тодорхой. Ч.Сайханбилэг өөрийн хүсэлтээр ирэхгүй л бол энэ боломжгүй асуудал.

Share:
393

like

dislike

love

funny

angry

sad

wow