Гэр бүлийнхэнтэйгээ маргалдсныг улмаас 19 настай эмэгтэй амиа хорлохыг завджээ

2-р сарын 22, 2024 - 14:19
2 жил өмнө
 0  104
Гэр бүлийнхэнтэйгээ  маргалдсныг  улмаас 19 настай эмэгтэй  амиа хорлохыг завджээ

Хан-Уул дүүрэгт байрлах 24 давхар орон сууцны цонхноос эмэгтэй хүн унах гээд байна гэх дуудлага энэ сарын 22-ны үүрээр 05:34 цагт иржээ. Энэ  мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, 19 настай эмэгтэйг өндрөөс унах эрсдэлээс авран хамгааллаа. Тус дуудлага нь 19 настай эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн бөгөөд аврагчид сэтгэл зүйн ярилцлага хийж, тайвшруулан аюулгүй буулгажээ.

Өнгөрөгч 2023 онд нийслэлийн Аврах ангид амиа хорлох оролдлого хийсэн 16 удаагийн дуудлага бүртгэгдэж, амиа хорлох оролдлого хийсэн 10 том хүн, 4 хүүхдийг авран хамгаалсан бөгөөд 2 иргэн харамсалтайгаар амь насаа алджээ. Он гарсаар нийслэлийн хэмжээнд 2 дахь тохиолдол бүртгэгдээд байна.

Share:
104

like

dislike

love

funny

angry

sad

wow