ГЕГ хилээр 11 мянган машин гарсан хэргийг шалгаад тогтоож чадаагүй байгаагаа хэлэв

5-р сарын 3, 2023 - 10:52
1 жил өмнө
 0
ГЕГ хилээр 11 мянган машин гарсан хэргийг шалгаад тогтоож чадаагүй байгаагаа хэлэв

Гаалийн Ерөнхий Газраас экспорт, импорт, цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр хилийн боомтоор 11 мянган тээврийн хэрэгсэл гарсан гэх асуудалд тайлбар хийв. ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатарын хэлж буйгаар бол  "Хилийн боомтууд болон гүний гаалийн байгууллагад нийт 1,500 албан хаагч ажилладаг.Жилд дунджаар 50-90 албан хаагч сахилгын шийтгэл хүлээдэг. Эдгээр нь албан үүрэгтээ хайнга хандсан, ажил тасалсан, хариуцлага алдсан зэрэг шалтгаантай. Сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлж, үйлдлийг нотолж, баримтжуулж байж арга хэмжээ авдаг.

Гаалийн албан хаагчидтай холбоотой хуулийн байгууллага шалгаж байгаа асуудалд мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэгт холбогдсон эсэх хариу ирэх байх.

11мянган машинтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагатай хамтран шалгаж, тогтоох ажил үргэлжилж байна. Мэдээлэл нотлогдсон үед холбогдох байгууллагууд албан ёсоор мэдээллийг хүргэнэ. Урьдчилж хэлэх боломжгүй"-г хэлэв. Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,000 гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна хэмээн гуравдугаар сард АТГ-аас мэдээлж байсан юм.

Share:
36

like

dislike

love

funny

angry

sad

wow