ГЕГ: 375 килограмм химийн бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ
Гаалийн байгууллага нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 2023 оны эхний 10 сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлэн дээрх зөрчилд холбогдох зохих татварыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсаныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.
Дээрх Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэрэг, зөрчлөөс дурдахад
-17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхийг завдсан,
-2 үйлдлээр нийт 4,591 грамм алтан гулдмай,
- 6 үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл,
-1 үйлдлээр 375 килограмм химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус гаалийн гаалийн хяналт шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран илрүүлэн хураан авч зохих хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллажээ.