Г.Буяндоржийг 40, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгожээ
Нийслэлийн прокурорын газраас “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Б, Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн.
Тодруулбал, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2 сая ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Хэргийг тус шүүх 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарын гэмт буруугуйд тооцож, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Б, Д.Б нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Г.Буяндоржоос гаргасан хохирол төлөх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг есдүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
“Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт /2021.03.03/ прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж байв.