Гацуурт компанийн захирал Л.Чинбатыг яллагдагчаар татах санал хүргүүлэв
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн Гацуурт компанийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг шалгажээ. Ингээд түүнийг яллагдагчаар татах саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Түүнийг гэм буруутай хэмээн үзэж энэхүү хүсэлтйг явуулж буй бөгөөд Л.Чинбатаас хоёр удаа мэдүүлэг авсан байна. Хэргийг шалгаад прокурорт шилжүүлжээ.