Евгений Пригожиний оршуулгыг гэр бүлийн хүрээнд зохион байгуулжээ
"Вагнер" группийн тэргүүн Евгений Пригожинийг оршуулах ёслол мягмар гарагт Санкт-Петербург хотноо боллоо. Түүний хэвлэлийн албаны мэдээлснээр оршуулах ёслол зөвхөн гэр бүлийн хүрээнд явагдсан бөгөөд гэр бүл ойр дотны найзууд болох 25-30 хүн оролцжээ. Өөрөөр хэлбэл ОХУ-ын баатар цолтой Пригожиний оршуулахад цэргийн ёслолын буудлага зэрэг Оросын баатруудад үзүүлдэг хүндэтгэл үзүүлсэнгүй.
Түүнийг Порховын оршуулгын газарт эцгийнх нь шарилын дэргэд нутаглуулсан бөгөөд онгоцны ослоор амиа алдсан бусад хүмүүсийг энд оршуулаагүй юм байна.