Эрдэнэт үйлдвэрийн хлораторын станц дэлбэрч, 37 настай эмэгтэй,17 настай хүүхэд бэртжээ

9-р сарын 19, 2024 - 16:34
3 сарын өмнө
 0  39
Эрдэнэт үйлдвэрийн хлораторын станц дэлбэрч, 37 настай эмэгтэй,17 настай хүүхэд бэртжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж 37 настай эмэгтэй хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээллээр дээрх осол 10 хоногийн өмнө өглөө ээлж солилцох үед буюу 08:00 цагт гарчээ. Осолд 37 настай эмэгтэй, дадлагаар ажиллаж байсан 17 настай хүүхэд өртсөн байна.

Дэлбэрэлтийн улмаас хлоратори цацарч 37 настай эмэгтэйн ам руу орсон байж болзошгүй учраас яаралтай ГССҮТ-рүү хүргэжээ. Харин 17 настай хүүхдийг эмчийн хяналтад гурав хоног байлгасан байна. Осол хувцас солих өрөөний хажууд гарсан бөгөөд хлораторын станцын хадгалалт аюулгүй байдал алдагдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим орчинд гараад байсан юм. Энэ талаар холбогдох албанаас тодруулахад, "Эрдэнэт үйлдвэр Цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн” гэсэн мэдээлэл есдүгээр сарын 11-ний 10:25-д ирсэн байна. Улмаар тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа талаар мэдээллээ.

Share:
39

like

dislike

love

funny

angry

sad

wow