Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой урьдчилсан хэлэлцүүлэг болно

12-р сарын 21, 2023 - 10:55
12 сарын өмнө
 0  18
Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой урьдчилсан хэлэлцүүлэг болно

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, “Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой 20 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.12.21/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна.


 Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд,  Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурлыг товлох юм.


Шүүх хурлыг өмнө нь 2023 оны арваннэгдүгээр сарын 21 хийхээр товлосон боловч зарим өмгөөлөгч ирээгүй, хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэрийг гаргасан.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow