"Эрдэнэс тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусжээ

9-р сарын 7, 2023 - 08:19
1 жил өмнө
 0  14
"Эрдэнэс тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусжээ

Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа тул гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.

Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-наас эхлэн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон юм. Энэ хугацаа дахин сунгасан нь наймдугаар сарын 31-нд дууссан..

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон.

Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн юм. Цаашид “ЭТТ” ХК-ийг хэн удирдах, онцгой дэглэмийн хугацааг сунгах, эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow