“Эрдэнэс Тавантолгой” ХК 3.1 их наядын өртэй

12-р сарын 6, 2023 - 11:11
1 жил өмнө
 0  28
“Эрдэнэс Тавантолгой” ХК 3.1 их наядын өртэй

“Эрдэнэс Тавантолгой” ХХК 8 тусгай зөвшөөрөл эзэмшдэг, энэ нь  68.3 мянган га газар хамаардаг. 2011 онд Тавантолгой ордыг 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үзсэн. 2018 онд нэгтгэл нөөц гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү цэвэр нөөцийг 6.3 тэрбумаар тогтоосон байна.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулаагүйгээс нүүрсийг сорчлон олборлож байна. Олборлосон нүүрсний 92 хувь нь коксжих нүүрс байна.

Санхүүгийн байдлыг авч үзвэл 2023 оны есдүгээр сарын байдлаар тус компани 19.3 их наядын хөрөнгөтэй, нийт 3.1 их наядын өртэй байна. Энэ хугацаанд 6.7 их наяд орлого олсноос, татварын дараах цэвэр ашиг 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна.  Мөн 2.5 их наядыг татварт төлжээ. Түүнчлэн 10.4 их надын худалдан авалтын гэрээ байгуулсан байна.

Share:
28

like

dislike

love

funny

angry

sad

wow