БОАЖЯ: Зайсан орчмын ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн

12-р сарын 6, 2023 - 11:08
1 жил өмнө
 0  35
БОАЖЯ: Зайсан орчмын ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн

БОАЖЯ-наас хэвлэлийн бага хурал хийв. Хурлаар:

  1. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох ажил,
  2. 2023 оны өвөлжилтийн бэлтгэл, өвлийн цаг агаарын ерөнхий прогноз,
  3. Салбарын хяналтын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын мэдээлэл,
  4. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн зарцуулалтад тавьж буй хяналт,
  5. Хог хаягдлын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил,
  6. Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газруудын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл
  7. Ундны усны бохирдлын асуудлаар цаг үеийн хяналт шалгалт,
  8. Цаг үеийн болон бусад холбогдох асуудалд хариулт өгөх гэсэн асуудлуудын талаар мэдээлэл өгч байна.

Төвлөрсөн бус усны эх үүсвэртэй Зайсан орчмын орон сууцны хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар-Ecoli, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч-Salmonella, shigella илэрсэн. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ундны усандаа шинжилгээ хийлгэх шаардлагатай байгааг анхааруулж байна. Дээрх нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар (E.coli) илэрч буй нь нүхэн жорлон, бохирын цооног болон ариутгах татуургын системийн найдваргүй байдал, үерийн ус, цасны хайлалт, хөрсний бохирдол зэргээс үүдэлтэй байна.

2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар 209 аж ахуй нэгж, байгууллагын ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж, мэдээллийг салбараар, сав газрын захиргаа, аймаг, нийслэлээр нэгтгэн гаргасан. Ус ашиглуулах дүгнэлтээр урьдчилсан байдлаар 172.0 сая.м3 /жил усанд төлбөр ногдуулсан бол өнөөдрийн 121.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Салбараар нь харуулбал, Хөдөө аж ахуйн салбарт 1.7 сая м.куб, уул уурхайн салбарт 122 сая м.куб, хүнд үйлдвэрт 0.2 сая м.куб, эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт 36,3 сая м.куб, хүнсний үйлдвэрийн салбарт 4.8 сая м.куб, барилга, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт 2.9 сая м.куб, зам засварын салбарт 0.7 сая м.куб, аялал жуулчлалын салбарт 0.05 сая м.куб, ахуйн үйлчилгээний салбарт 0.8 сая м.куб ус ашиглахаар байна. Аймаг, нийслэлийн усаар хангагч 33 аж ахуйн нэгжид ус ашиглуулах дүгнэлт гаргасан. Усаар хангагч байгууллагуудаас ус ашиглуулах дүгнэлт гаргасан мэдээллийг 2023 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэн гаргасан. Ус ашиглуулах дүгнэлтээр урьдчилсан байдлаар төлбөр ногдуулсан усны хэмжээ: 129.8 сая.м3 /жил, усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ: 1.05 тэрбум төгрөг.

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow