“Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж байна
Цагдаагийн ерөнхий газраас "Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох Ямааранзын Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж байна. Энэ хүний талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 86225533, 91863399 дугаараар хүлээн авна" хэмээн зар байршуулжээ.
“Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан өнгөрсөн есдүгээр сараас шалгаж эхэлсэн байдаг. Учир тус компанийнхан БНСУ-аас хуучин автобуснууд хувь хүмүүсийн нэр дээр оруулж ирээд оныг нь Монгол Улсын нийтийн тээвэрт мөрдөж буй стандартад тохируулан өөрчилдөг гэх мэдээллийг эх сурвалжууд бичиж байв. Тэгвэл “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэгийг залилах, хуурамч бичиг үйлдэх, ашиглах, мөнгө угаах зэрэг хэрэгт эрэн сурвалжилж эхэлсэн байна.