Эмнэлгийн дарга асанг хахуулийн хэргээр саатуулжээ
Кемерово мужийн нэгэн эмнэлгийн логистикийн хэлтсийн дарга асан хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байна. Шалгалтын явцад түүнээс доллар, евро, юань зэрэг бэлэн мөнгөний дэвсгэртүүдийг хураан авчээ.
Уг этгээдийг Тайландаас буцаж ирэх үед Новосибирск хотын Толмачево нисэх онгоцны буудал дээр баривчилсан байна. 41 настай эмнэлгийн ажилтан эмнэлгийн байгууллагад төрөл бүрийн бараа нийлүүлдэг байгууллагуудаас дор хаяж 4 удаа хахууль авсан гэж мэдүүлжээ. 2018-2022 оны хооронд нийт 1.2 сая рублийн хахууль авсан гэх бөгөөд тус хэргийг Кемерово муж дах ФСБ-ын ажилтнууд илрүүлсэн байна.
Шалгалтын явцад сэжигтнээс 19800 ам.доллар, 8800 евро, 9 мянга орчим юанийг хураан авч хэргийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290-р зүйлд заасан “Албан тушаалтан их хэмжээний хахууль авсан” гэх үндэслэлээр шалгаж, цагдан хорьжээ.