Эмчлүүлэгдийг гаднаас эм, тариа авч ирэхийг шаардвал ЭМДЕГ-т мэдэгд !
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даатгуулагчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэр гаднаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авчруулж, бас нэмэлт төлбөр нэхэгдэж байгаа тухай гомдол мэдээлэл ихээр ирэх болжээ. Тиймээс дараах мэдэгдлийг гаргаад байна.
Ингэхдээ өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл, нэмэлт төлбөр авсан тохиолдолд 1800-1363 утсанд мэдэгдэхийг анхаарууллаа. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлөх иргэд л түнхний үе, нүдний болор солиулах, пет/ст оношилгоо хийлгэхээс бусад үйлчилгээг иргэд үнэ төлбөргүй авах юм.