Эдгэрч эмнэлгээс гарсан гэх арван хүүхдийн гурав нь буцаж яармагийн эмнэлэгт хэвтжээ

12-р сарын 4, 2023 - 12:26
1 жил өмнө
 0  101
Эдгэрч эмнэлгээс гарсан гэх арван хүүхдийн гурав нь буцаж яармагийн эмнэлэгт хэвтжээ

Яармаг дахь Эх, хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны 17 хүүхэд тариа хийлгэснийхээ бөөлжих, таталт өгөх зэргээр хүчтэй хариу урвал үзүүлсэн хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 24-нд гарсан байдаг.  17 хүүхдийн биеийн байдлын талаар  17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан. Нэг хүүхэд нь “Зүрхний хэрх” гэх хавсарсан өвчтэй байсан тул ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн. Харин үлдсэн зургаан хүүхдийн эмчилгээ дуусаагүй учир тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн хэвтэж байна гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байсан.


Гэтэл  эдгэрч эмнэлгээс гарсан гэх арван хүүхдийн гурав нь буцаж яармагийн эмнэлэгт хэвтсэн байна. Одоогоор гурван хүүхдээс ам биеэр нь юм туурах, ханиалгаж амьсгал нь бачуурах, хоолой өвдөх зэрэг өөр өөр шинж тэмдэг илэрч 39 хүрч халуурч эхэлжээ.


Харин эмнэлгээс уг өвчлөлийг тарианаас хамааралгүй вирусийн халдвар гэж оношилсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Share:
101

like

dislike

love

funny

angry

sad

wow